3 Тэд Кармелын орой дээр нуугдсан чБи тэднийг хайн олж, тэндээс барина.Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан чтэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.
4 Мөн тэд өөрсдийн дайснуудын өмнө олзлогдон явсан чтэндээс Би илдэнд тушааж, тэр тэднийг хядах болно.Сайны төлөө бус, харин муугийн төлөө Би Өөрийн мэлмийгээ тэдний эсрэг чиглүүлнэ” гэж айлдав.
5 Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн.Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.
6 Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж,Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавьсан.Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг.Түүний нэр бол ЭЗЭН.
7 “Израилийн хөвгүүд ээ,та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би Израилийг Египетийн нутгаас,филистчүүдийг Кафтораас,арамейчуудыг Кирээс авчраагүй юу?
8 Харагтун, Эзэн БУРХАНы мэлмий нь нүгэлт хаанчлал дээр байдаг.Би түүнийг газрын гадаргуунаас устгах болно.Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Учир нь харагтун, Би тушааж байна.Буудайг шигшүүрээр шигшдэгийн адил,Би Израилийн гэрийг бүх үндэстний дунд сэгсрэх болно.Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.