1 ЭЗЭН, Таны дотор би хоргодов.Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.
2 Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач.Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.
3 Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч.Та миний хад, миний бат цайз учраасНамайг аврахаар тушаасан билээ.
4 Бурхан минь ээ, намайг хорон муу хүний гараас,Бурууг үйлдэгч ба харгис хүний атгалтаас авраач.