1 Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс.
2 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үндэстнүүдийн замуудыг бүү сур.Хэдийгээр үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг ч тэдгээрээс бүү ай.
3 Учир нь хүмүүсийн заншил хий хоосон билээ.Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм.
4 Тэд мөнгө болон алтаар чимдэг.Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг.