Иеремиа 18:17-23 АБ2004

17 Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана.Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна” хэмээв.

18 Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.

19 Өө, ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!

20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү?Учир нь тэд надад нүх ухжээ.Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.

21 Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч,тэднийг илдний хүчинд тушаагаач.Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч.Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.

22 Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай.Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ.

23 Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ.Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач.Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай.Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч!