12 Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөдурт удаан амьдрал бол ухаарал юм.
13 Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөдзөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.
14 Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөдтэр нь сэргээн босгогдож чаддаггүй.Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөдсуллагдах арга байдаггүй аж.
15 Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг.Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөдгазар дэлхий усанд автдаг аж.
16 Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөдтөөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
17 Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18 Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөдтэдний ууцыг бүсээр бүсэлдэг.