2 Хүн Бурханд ашиглагдахаар байж чадах уу?Эсвэл мэргэн хүн өөртөө ашигтай байж чадах уу?
3 Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү?Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?
4 Чиний хүндлэлээс болж Тэрээр чамайг зэмлэж,чиний эсрэг шүүлт явуулдаг юм гэж үү?
5 Чиний хар санаа үлэмж их,чиний гэм буруу төгсөшгүй бус уу?
6 Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,хүмүүсийг нүцгэлсэн билээ.
7 Ядарсан хүнд чи уух ус өгөхгүй,өлссөн хүнээс талх харамласан.
8 Гэвч газар дэлхий хүчит хүнд харьяалагддаг бөгөөдалдар хүндтэй хүн энд оршин суудаг.