6 Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөдшороо нь алт бөлгөө.
7 Жимийг нь махчин шувууд мэддэггүй,элээний нүд ч түүнийг хараагүй юм.
8 Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй,арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.
9 Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг.Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.
10 Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөдтүүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.
11 Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж,нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.
12 Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?Ухаарлын газар хаана байна вэ?