Исаиа 48:4-10 АБ2004

4 Яагаад гэвэл чи зөрүүд,чиний хүзүү чинь төмөр булчин,магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.

5 Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн.«Миний шүтээн үүнийг хийсэн,миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан» гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм.

6 Чи сонссон.Энэ бүгдийг харагтун.Чи үүнийг зарлахгүй юу?Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс,тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

7 Тэдгээр нь урьд өмнө нь биш,саяхан бүтээгдсэн юм.Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.«Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.

8 Чи сонсоогүй, мэдээгүй.Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан.Учир нь чи бол урван тэрслэгч,төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.

9 Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.

10 Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн.Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан.