1 Самуел 1:15-21 АБ2004

15 Гэвч Ханна хариуд нь—Үгүй, эзэн минь, миний сүнс шаналж байна. Би дарс ч, архи ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ илчилж байна.

16 Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж бүү үзэгтүн. Учир нь сэтгэл ихээр зовниж, өдөөн хатгуулсаар байгаа тул, би өдий хүртэл залбирлаа хэмээлээ.

17 Тэгэхэд Ели хариулан,—Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв.

18 Тэр эмэгтэй—Шивэгчин тань таны өмнө тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов.

19 Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.

20 Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход хөвгүүн төрүүллээ.—Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гэж өгүүлээд түүнийг Самуел гэж нэрлэв.

21 Дараа нь Елкана амлалтаа биелүүлэн жилийн тахилыг ЭЗЭНд өргөхөөр гэр бүлийн хамт явах боллоо.