1 Самуел 1:22-28 АБ2004

22 Харин Ханна нөхөртөө—Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би тийшээ явахгүй. Дараа нь би түүнийг дагуулан явж, ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээнэ хэмээн өгүүлээд явсангүй.

23 Нөхөр Елкана нь түүнд—Чи тааллаараа бол. Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Зөвхөн ЭЗЭН үгээр батлах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнийг хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээв.

24 Хөвгүүнийг хөхнөөс гармагц хэдийгээр тэр нялхаараа байсан боловч Ханна түүнийг мөн гурван настай бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд түүнийг дагуулан ирэв.

25 Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирч өгөв.

26 Ханна өгүүлэв.—Эзэн минь ээ! Таны амьд буйгаар тангараглая, Эзэн минь. Би энд, таны дэргэд зогсон ЭЗЭНд залбирч байсан эмэгтэй байна.

27 Энэ хөвгүүний төлөө би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ.

28 Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг нэгэнт ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНд зориулагдав гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.