1 Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд,—ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу?
2 Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины нутагт Зелза дахь Рахелын булшны дэргэд хоёр хүнтэй уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан илжигнүүдийг олсон билээ. Харагтун, чиний эцэг илжигнүүддээ санаа зовохоо болин «Би хүүгээ яаж олох вэ?» гэж асууж, та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.
3 Чи тэндээс цааш явж, Таборын царс мод хүрэхэд, тэнд Бетел дэх Бурхан уруу явж буй гурван хүнтэй уулзана. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван талх, гурав дахь нь нэг тулам дарс авч явж байгаа.
4 Тэд чиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна.