1 Самуел 10:12-18 АБ2004

12 Тэнд байсан нэгэн хүн—Тэдний эцэг нь хэн бэ? гэв. Тийм учраас—Саул ч бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэдэг хэллэг гарчээ.

13 Саул эш үзүүлж дуусаад, мөргөлийн өндөрлөг уруу ирэв.

14 Саулын авга ах түүнээс болон түүний зарцаас—Та нар хаашаа явав? гэхэд Саул—Илжигнүүдээ хайхаар явлаа. Олдохгүй болохоор нь Самуел дээр очоод ирлээ гэж хэлэв.

15 Саулын авга ах нь—Самуелын та нарт юу хэлснийг надад хэлээч гэв.

16 Саул авга ахдаа—Илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэв. Гэвч Самуелын дурьдсан хаанчлалын талаар Саул авга ахдаа хэлсэнгүй.

17 Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.

18 Тэрээр Израилийн хөвгүүдэд—Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ” гэв.