1 Самуел 10:16-22 АБ2004

16 Саул авга ахдаа—Илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэв. Гэвч Самуелын дурьдсан хаанчлалын талаар Саул авга ахдаа хэлсэнгүй.

17 Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.

18 Тэрээр Израилийн хөвгүүдэд—Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ” гэв.

19 Гэтэл бүхий л гай гамшиг, зовлонгоос чинь авардаг өөрсдийнхөө Бурханаас та нар өнөөдөр татгалзсан билээ. Гэсэн ч та нар “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тийм учраас одоо Бурханы өмнө овог болон ураг төрлөөрөө зогсогтун гэж хэлэв.

20 Ингээд Самуел Израилийн бүх овгуудыг ойртуулан дуудуулсан бөгөөд Бениамины овог шавгаар сонгогдов.

21 Дараа нь тэр Бениамины овгийг ураг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг сонгогдсон билээ. Кишийн хөвгүүн Саул сонгогдов. Харин хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй.

22 Тийм учраас хүмүүс ЭЗЭНээс—Тэр хүн энд ирсэн үү? гэж дахин асуув. ЭЗЭН—Харагтун, тэр ачаан дотор нуугдаж байна гэв.