1 Самуел 10:18-24 АБ2004

18 Тэрээр Израилийн хөвгүүдэд—Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ” гэв.

19 Гэтэл бүхий л гай гамшиг, зовлонгоос чинь авардаг өөрсдийнхөө Бурханаас та нар өнөөдөр татгалзсан билээ. Гэсэн ч та нар “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тийм учраас одоо Бурханы өмнө овог болон ураг төрлөөрөө зогсогтун гэж хэлэв.

20 Ингээд Самуел Израилийн бүх овгуудыг ойртуулан дуудуулсан бөгөөд Бениамины овог шавгаар сонгогдов.

21 Дараа нь тэр Бениамины овгийг ураг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг сонгогдсон билээ. Кишийн хөвгүүн Саул сонгогдов. Харин хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй.

22 Тийм учраас хүмүүс ЭЗЭНээс—Тэр хүн энд ирсэн үү? гэж дахин асуув. ЭЗЭН—Харагтун, тэр ачаан дотор нуугдаж байна гэв.

23 Хүмүүс гүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, ард олны дундаас мөрөөрөө өндөр байв.

24 Самуел ард түмэнд—ЭЗЭНий сонгосон энэ хүнийг та нар харж байна уу? Үнэхээр бүх ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн үгүй билээ гэж хэлэв. Тиймээс бүх хүмүүс баярлан уухайлж,—Хаан мандтугай! гэв.