1 Самуел 10:3-9 АБ2004

3 Чи тэндээс цааш явж, Таборын царс мод хүрэхэд, тэнд Бетел дэх Бурхан уруу явж буй гурван хүнтэй уулзана. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван талх, гурав дахь нь нэг тулам дарс авч явж байгаа.

4 Тэд чиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна.

5 Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.

6 Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр хүчтэй бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө.

7 Эдгээр тэмдгүүд чамд ирэхэд, юу дуртайгаа үйлдэгтүн. Учир нь Бурхан чамтай хамт байна.

8 Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудна. Харагтун, би шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөхөөр чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очтол чи тэнд долоо хоног хүлээнэ. Би чиний хийх бүгдийг зааж өгнө гэж хэлжээ.

9 Саул Самуелыг орхин салж явсан тэр үед Бурхан Саулын зүрхийг өөрчлөв. Тэдгээр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгдэв.