1 Самуел 11:10-15 АБ2004

10 Тэгээд Иабешийн хүмүүс—Маргааш бид та нар уруу гарч очно. Та нар өөрсдийн тааллаар биднийг яахаа мэдэгтүн гэж өгүүлэв.

11 Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

12 Тэгэхэд ард олон Самуелд—Өмнө нь Саул биднийг захирах уу?” гэж хэлсэн хүн хаа байна? Тэр хүмүүсийг авчрагтун. Бид тэднийг алах болно гэлцэв.

13 Гэвч Саул—Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН Израильд авралыг гүйцэлдүүлэв гэв.

14 Тэгээд Самуел ардуудад—Гилгал уруу явцгаая. Тэнд очин хаанчлалыг шинэчилцгээе гэж хэлэв.

15 Тийнхүү бүх ардууд Гилгал уруу явж тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд тэндээ бас ЭЗЭНий өмнө эвийн тахилын өргөлүүдийг өргөж, Саул болон Израилийн бүх хүмүүс агуу ихээр баярлацгаав.