1 Самуел 11:3-9 АБ2004

3 Иабешийн ахлагчид түүнд—Израилийн нутаг даяар элч нарыг явуулахын тулд бидэнд долоо хоногийн хугацаа өгөгтүн! Хэрэв биднийг хэн ч аврахгүй бол бид чам уруу гарч очъё гэв.

4 Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүмүүст эдгээр үгсийг дуулгасанд бүх хүмүүс чанга дуугаар уйлалдав.

5 Саул үхрээ туун, талбайгаас буцаж ирж байв. Саул—Хүмүүс уйлалдаад, юу болж байгаа юм бэ? гэж асуусанд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.

6 Саулыг эдгээр үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов.

7 Тэр буулгатай үхрүүдийг авч, цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг даяар илгээж,—Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олон ЭЗЭНээс айж, нэгэн хүн мэт ирцгээв.

8 Саул тэднийг Безект тоолов. Израилийн хөвгүүд гурван зуун мянга, Иудагийн эрчүүд гучин мянга байв.

9 Тэд ирсэн элч нарт—Иабеш-гилеадын хүмүүст ийнхүү хэлэгтүн. “Маргааш үд дунд та нар аврагдах болно” гэж хэл гэв. Тийнхүү элч нар буцаж ирэн Иабешийн хүмүүст мэдэгдэхэд, тэд баярлав.