1 Самуел 12:1-6 АБ2004

1 Тэгээд Самуел бүх Израильд хандан—Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг би сонсож, та нарын дээр хааныг томилов.

2 Одоо та нарын өмнө алхаж яваа хаан энэ байна. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.

3 Би энд байна. ЭЗЭНий өмнө болон тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн. Би хэний үхрийг, эсвэл хэний илжгийг авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлсэн бэ? Би хэнийг зовоон дарлаж, хэний гараас хээл хахууль авч, өөрийн нүдийг тагласан бэ? Хэрэв тэгсэн аваас, би та нарт буцааж өгье гэв.

4 Хүмүүс—Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарлаагүй, хэний ч гараас юу ч аваагүй гэцгээв.

5 Самуел тэдэнд—Та нар миний гараас юу ч олоогүй явдлын тухайд өнөөдөр та нарын дунд ЭЗЭН гэрч болж, ЭЗЭНий тосолсон хүн мөн гэрч болж байна гэхэд тэд түүнд—Тэр бол гэрч мөн гэцгээв.

6 Тэгэхэд Самуел ард олонд—Мосе, Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан нь ЭЗЭН мөн юм.