1 Самуел 12:19-25 АБ2004

19 Тэгээд бүх хүмүүс Самуелд—Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач гэцгээв.

20 Самуел хүмүүст—Бүү айгтун. Та нар энэ бүх нүглийг нэгэнт үйлдэв. Гэсэн ч та нар ЭЗЭНийг дагахаас эргэхгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн.

21 Хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юмыг дагаж, замаасаа бүү салагтун! Тэд бол дэмий учраас та нарт ямар ч тус болохгүй бөгөөд та нарыг аврахгүй.

22 Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв.

23 Үүнээс гадна, би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана.

24 Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхнээсээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! ЭЗЭН та нарт ямар агуу их зүйлс үйлдсэнийг санагтун!

25 Харин хэрэв та нар буруу зүйлс үйлдсээр байвал, та нар ч, та нарын хаан ч устгагдах болно гэжээ.