1 Самуел 13:4-10 АБ2004

4 Саулыг филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг үзэн ядах болсон гэсэн мэдээг бүх Израиль сонслоо. Ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.

5 Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав.

6 Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав.

7 Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв.

8 Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв.

9 Тийнхүү Саул—Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв.

10 Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ.