1 Самуел 13:6-12 АБ2004

6 Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав.

7 Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв.

8 Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв.

9 Тийнхүү Саул—Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв.

10 Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ.

11 Харин Самуел—Та юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул—Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ.

12 Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав.