1 Самуел 14:13-19 АБ2004

13 Тэгээд Ионатан гар хөлөөрөө авирч түүний зэвсэг баригч араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө ч унаж, зэвсэг баригч нь ч мөн түүний араас заримыг нь алав.

14 Эхний дайралтаараа Ионатан зэвсэг баригчтайгаа хамт хагас акр газарт хорин хүнийг алав.

15 Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв.

16 Бениамины Гибеад байгаа Саулын харуулуудыг харахад, тоо томшгүй хүмүүс тарж бутран, нааш цааш гүйлдэж байхыг харав.

17 Саул хамт байсан хүмүүстээ—Өөрсдийгөө тоологтун. Бидний дундаас хэн гарч явсныг харагтун гэж хэлэв. Тэд өөрсдийгөө тоолоход, Ионатан болон түүний зэвсэг баригч хоёр алга байжээ.

18 Саул Ахиад—Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.

19 Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн хуаран дахь үймээн үргэлжлэн, улам ихсэв. Саул тахилч нарт—Гараа авагтун гэж хэлэв.