1 Самуел 14:19-25 АБ2004

19 Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн хуаран дахь үймээн үргэлжлэн, улам ихсэв. Саул тахилч нарт—Гараа авагтун гэж хэлэв.

20 Саул болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс цуглаж, дайны талбар дээр очоод хартал филист хүн бүр бие биеийнхээ эсрэг илд зөрүүлэн тэнд маш их үймээн самуун болж байв.

21 Урьд филистчүүдийн талд байсан, тэдэнтэй хамт хуаранд ирсэн Еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатантай хамт байсан израильчуудтай хамтрахаар эргэн ирцгээв.

22 Ефраимын уулархаг нутагт нуугдаж байсан бүх Израиль хүмүүс филистчүүдийг зугтаасныг сонсоод тэд ч хүртэл тулалдаанд орж филистчүүдийг гэзэг даран хөөв.

23 Ийнхүү тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-авенаас ч цаашаа үргэлжлэв.

24 Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд зүдрэв. Учир нь Саул ард олныг тангараглуулан,—Оройн цагаас өмнө, намайг дайснаасаа өшөөгөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тиймээс хэн ч хоол амссангүй.

25 Нутгийн хүмүүс бүгдээрээ ой уруу ороход тэнд газар дээр зөгийн бал байв.