1 Самуел 14:25-31 АБ2004

25 Нутгийн хүмүүс бүгдээрээ ой уруу ороход тэнд газар дээр зөгийн бал байв.

26 Хүмүүсийг ой уруу ороод харахад зөгийн бал урсаж байсан боловч нэг ч хүн түүнд гар хүрч, гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв.

27 Харин эцэг нь ард олныг тангараглуулсныг Ионатан сонсоогүй байжээ. Тийм учраас гартаа барьсан таягийн үзүүрийг тэр зөгийн балын сархинагт хийж, зөгийн бал аван гараа амандаа хийхэд, нүд нь гэрэлтэв.

28 Тэгэхэд ардуудын нэг—Таны эцэг ард олныг хатуугаар тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” хэмээн өгүүлсэн билээ гэв. Ард олон ядарсан байв.

29 Тэгээд Ионатан—Миний эцэг энэ улсыг ядраажээ. Би энэ зөгийн балаас жаахан идэхэд миний нүд яаж гэрэлтэж байгааг харагтун.

30 Хэрэв өнөөдөр хүмүүс дайснаас олзолсон олзноосоо дураар идсэн бол ямар ихээр гэрэлтэх байсан бол. Өдий болтол олон филистчүүд алагдаагүй байна хэмээн өгүүлэв.

31 Тэд тэр өдөртөө Михмашаас Аиалон хүртэл филистчүүдийг цохив. Хүмүүс ихэд туйлдсан байв.