1 Самуел 14:28-34 АБ2004

28 Тэгэхэд ардуудын нэг—Таны эцэг ард олныг хатуугаар тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” хэмээн өгүүлсэн билээ гэв. Ард олон ядарсан байв.

29 Тэгээд Ионатан—Миний эцэг энэ улсыг ядраажээ. Би энэ зөгийн балаас жаахан идэхэд миний нүд яаж гэрэлтэж байгааг харагтун.

30 Хэрэв өнөөдөр хүмүүс дайснаас олзолсон олзноосоо дураар идсэн бол ямар ихээр гэрэлтэх байсан бол. Өдий болтол олон филистчүүд алагдаагүй байна хэмээн өгүүлэв.

31 Тэд тэр өдөртөө Михмашаас Аиалон хүртэл филистчүүдийг цохив. Хүмүүс ихэд туйлдсан байв.

32 Хүмүүс олзны юмс уруу шуналтайгаар дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, тэр газарт нядалж, тэдгээрийг цустай нь идэв.

33 Дараа нь тэд Саулд—Харагтун. Хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна хэмээн мэдүүлэв. Саул—Та нар итгэл эвдсэн үйлдэл хийжээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв.

34 Саул—Хүмүүсийн дунд таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” хэмээн хэл гэж өгүүлэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө тус бүр өөрийн үхрийг авчирч, тэнд нядлав.