1 Самуел 14:37-43 АБ2004

37 Саул Бурханаас асуун,—Би филистчүүдийг хөөх үү? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? хэмээн асуув. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй.

38 Саул—Ард олны ахлагчид аа, та нар бүгд ойртон ирэгтүн. Энэ нүглийг өнөөдөр яаж үйлдсэнийг шалгаж үз.

39 Израилийг авардаг Бурханы амьд буйгаар тангараглая. Үүнийг миний хөвгүүн Ионатан үйлдсэн байсан ч, тэр заавал үхэх болно хэмээв. Гэвч ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй.

40 Саул Израилийн бүх хүмүүст—Та нар нэг талд зогсогтун. Би өөрийн хөвгүүн Ионатантай хамт нөгөө талд гаръя гэхэд ардууд Саулд—Та тааллаараа үйлдэгтүн гэв.

41 Саул Израилийн Бурхан ЭЗЭНд—Зөвийг үзүүлэгтүн хэмээн өгүүлэв. Ионатан, Саул хоёр авагдаж, ард олон зөвдөв.

42 Тэгээд Саул—Миний хөвгүүн Ионатан бид хоёрын дунд шавга хаяач гэхэд Ионатан шавгаар авагдав.

43 Саул Ионатанд—Юу үйлдсэнээ надад өгүүлэгтүн гэхэд Ионатан түүнд хариулан,—Би гартаа байсан таягийн үзүүрээр жаахан зөгийн бал авч, үнэхээр амссан. Би энд байна. Одоо би үхэх ёстой гэв.