1 Самуел 14:4-10 АБ2004

4 Ионатан филистчүүдийн цэргийн анги уруу гатлан очих гэсэн гармын хоёр талд хадан хавцал байсан ба нэг талын хавцлыг Бозез, нөгөө талын хавцлыг Сене гэдэг байжээ.

5 Нэг талын хавцал нь Михмашийн харалдаа хойд талд, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд талд байв.

6 Ионатан зэвсэг баригч залуудаа—Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.

7 Зэвсэг баригч залуу нь түүнд—Зүрхнийхээ тааллаараа үйлдэгтүн. Явагтун, би таны хүслээр тантай хамт байна гэв.

8 Ионатан—Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилье.

9 Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу очтол хүлээгтүн” гэж хэлбэл, бид өөрсдийн байх газарт байж, тэдэн уруу очихгүй.

10 Хэрэв тэд “Бидэн уруу ирэгтүн” гэвэл, бид явж очъё. Учир нь ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв.