1 Самуел 14:44-50 АБ2004

44 Саул—Ионатан! Чи заавал үхэх ёстой. Эс тэгвээс Бурхан намайг шийтгэх болтугай! хэмээн өгүүлэв.

45 Гэвч ард олон Саулд—Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Ийм юм хол байг. ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт унахгүй. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг аварч, тэр үхсэнгүй.

46 Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд нутаг уруугаа явцгаав.

47 Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв.

48 Тэр эр зориг гарган, амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн савраас аврав.

49 Саулын хөвгүүд бол Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь нэр эгчийнх нь Мераб, дүүгийнх нь Михал.

50 Саулын эхнэрийн нэр нь Ахиноам бөгөөд Ахимаазын охин байв. Цэргийн жанжин нь Нерийн хөвгүүн Саулын авга ах Абнер байв.