48 Тэр эр зориг гарган, амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн савраас аврав.
49 Саулын хөвгүүд бол Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь нэр эгчийнх нь Мераб, дүүгийнх нь Михал.
50 Саулын эхнэрийн нэр нь Ахиноам бөгөөд Ахимаазын охин байв. Цэргийн жанжин нь Нерийн хөвгүүн Саулын авга ах Абнер байв.
51 Киш нь Саулын эцэг бөгөөд Абнерын эцэг Нер нь Абиелын хөвгүүн байлаа.
52 Саулын амьдралын өдрүүдийн туршид филистчүүдийн эсрэг ширүүн тэмцэл явагдаж байв. Эр зоригтой, чадалтай хүнийг хараад, Саул үүнийг өөртөө авдаг байв.