1 Самуел 15:18-24 АБ2004

18 ЭЗЭН таныг аян замд илгээн, “Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд” гэсэн.

19 Та юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ.

20 Саул Самуелд—Би ЭЗЭНий дуу хоолойг дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг олзлон авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ.

21 Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв.

22 Самуел—ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах ньЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу?Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү,сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.

23 Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил,захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ.Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тулЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаахэмээн өгүүлэв.

24 Саул Самуелд—Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө.