1 Самуел 15:23-29 АБ2004

23 Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил,захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ.Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тулЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаахэмээн өгүүлэв.

24 Саул Самуелд—Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө.

25 Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөл үйлдье хэмээн өгүүлэв.

26 Гэвч Самуел Саулд—Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв.

27 Самуел явахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав.

28 Самуел түүнд—ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв.

29 Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв.