1 Самуел 15:27-33 АБ2004

27 Самуел явахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав.

28 Самуел түүнд—ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв.

29 Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв.

30 Саул—Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв.

31 Тийнхүү Самуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ.

32 Түүний дараа Самуел—Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Агаг түүн уруу баяртайгаар ирж,—Үхлийн зовлон үнэхээр өнгөрлөө хэмээн хэлэв.

33 Самуел—Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.