1 Самуел 16:10-16 АБ2004

10 Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел Иессид—ЭЗЭН эднийг сонгоогүй гэж өгүүлэв.

11 Самуел Иессид—Хөвгүүд чинь бүгд энд байна уу? гэхэд Иесси—Отгон хөвгүүн минь үлдсэн. Харагтун, тэр хонио хариулж байгаа гэв. Тэгэхэд Самуел Иессид—Хүн явуулж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй хэмээн өгүүлэв.

12 Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа—Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв.

13 Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруу буцав.

14 ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.

15 Саулын түшмэд түүнд—Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна.

16 Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас ирсэн муу сүнс тань дээр байхад тэрээр ятгаа өөрийн гараар тогловол та тайвшрах болно хэмээн өгүүлэв.