1 Самуел 16:14-20 АБ2004

14 ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.

15 Саулын түшмэд түүнд—Харагтун, Бурханаас ирсэн муу сүнс таныг айлган сүрдүүлж байна.

16 Эзэнтэн минь, өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаагтун. Босоо ятга чадварлаг тоглодог хүнийг зарц нараараа эрж хайлгуулагтун. Бурханаас ирсэн муу сүнс тань дээр байхад тэрээр ятгаа өөрийн гараар тогловол та тайвшрах болно хэмээн өгүүлэв.

17 Саул зарц нартаа—Надад чадварлаг тоглодог хүнийг олж, над уруу авчрагтун хэмээв.

18 Тэгтэл нэг залуу зарц нь—Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу билээ. ЭЗЭН түүнтэй хамт байгаа хэмээн хариулав.

19 Саул Иессид элч нарыг илгээж,—Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу явуулагтун хэмээн хэлүүлэв.

20 Иесси нэг илжиг авч, нэг талх, нэг тулам усан үзмийн дарс, нэг ишгийг ачин, өөрийн хүү Давидаар тэдгээрийг Саул уруу илгээв.