1 Самуел 16:5-11 АБ2004

5 Самуел—Энхийн хэргээр би ЭЗЭНд тахил өргөхөөр ирлээ. Биеэ ариусган, надтай хамт тахил өргөхөөр ирэгтүн хэмээв. Тэр мөн Иесси болон түүний хөвгүүдийг ариусган, тэднийг тахил өргөхөд урив.

6 Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад—Үнэхээр ЭЗЭНий тослогдсон хүн Өөрийнх нь өмнө байна хэмээн бодов.

7 Гэвч ЭЗЭН Самуелд айлдан—Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.

8 Тэгэхэд Иесси Абинадабыг дуудан Самуелын урдуур явуулав. Самуел—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв.

9 Дараагаар Иесси Шаммаг урдуур явуулсан боловч Самуел—ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна хэмээн өгүүлэв.

10 Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел Иессид—ЭЗЭН эднийг сонгоогүй гэж өгүүлэв.

11 Самуел Иессид—Хөвгүүд чинь бүгд энд байна уу? гэхэд Иесси—Отгон хөвгүүн минь үлдсэн. Харагтун, тэр хонио хариулж байгаа гэв. Тэгэхэд Самуел Иессид—Хүн явуулж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй хэмээн өгүүлэв.