1 Самуел 17:26-32 АБ2004

26 Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин,—Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.

27 Хүмүүс түрүүнд хэлсний адилаар—Түүнийг алсан хүнийг ингэх болно хэмээн хариулав.

28 Түүний том ах Елиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан,—Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав.

29 Харин Давид—Би сая юу хийсэн юм бэ? Би зүгээр юм асууж болдоггүй юм уу? хэмээн өгүүлэв.

30 Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлийг асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил хариу өгөв.

31 Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод, Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав.

32 Давид Саулд—Тэр хүнээс болж хэн ч сэтгэлээр бүү унагтун. Таны боол би явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв.