1 Самуел 17:3-9 АБ2004

3 Филистчүүд нэг талын уулан дээр, Израиль нөгөө талын уулан дээр байсан бөгөөд тэдний дунд хөндий байрлаж байв.

4 Тэгэхэд филистчүүдийн цэргүүдээс ирүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ.

5 Тэрээр толгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв.

6 Тэр хөлдөө зэс өвдгөвчтэй бөгөөд мөрөндөө зэс бамбай үүрсэн байв.

7 Түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв.

8 Голиат зогсож, Израилийн цэргүүд уруу хашхиран—Та нар юунд жагсаж ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун.

9 Хэрэв тэр хүн надтай тулалдан, намайг албал бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж, албал та нар бидний боол болж, бидэнд үйлчлэгтүн гэв.