1 Самуел 17:52-58 АБ2004

52 Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.

53 Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө болин буцаж ирээд, филистчүүдийн хуарангуудыг дээрэмдэв.

54 Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авч ирсэн ба харин зэвсгийг нь майхандаа тавив.

55 Саул Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явахыг хараад цэргийн жанжин Абнераас—Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? хэмээн асуув. Абнер—Хаантан минь, таны амиар тангараглая. Би мэдэхгүй гэв.

56 Тэгээд хаан—Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун хэмээн тушаав.

57 Давид тэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байв.

58 Саул Давидаас—Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид—Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.