1 Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа.
2 Саул тэр өдөр Давидыг үлдээн, эцгийнх нь гэрт буцаагаагүй билээ.
3 Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.
4 Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум, бүс зэргийн хамт Давидад өгөв.