1 Самуел 18:18-24 АБ2004

18 Гэвч Давид Саулд—Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ? хэмээн өгүүлэв.

19 Ингээд Саулын охин Мерабыг Давидад өгөх байтал Мехолат хүн Адриелд эхнэр болгон өгсөн ажээ.

20 Саулын охин Михал Давидад хайртай болсныг Саулд мэдэгдэхэд Саул түүнийг хүлээн зөвшөөрөв.

21 Саул—Михал Давидад урхи болж, филистчүүдийн гар түүний эсрэг болохын тулд Михалыг түүнд өгье хэмээн бодов. Тийм учраас Саул Давидад—Өнөөдөр чи хоёр дахь удаагаа миний хүргэн болж болно гэв.

22 Тэгээд Саул зарц нартаа тушаан—Давидад нууцаар ингэж хэл. “Харагтун. Хаан таныг таалж, түүний зарц нар нь ч бүгд таныг хайрлаж байна. Тиймээс хааны хүргэн бологтун” гэж ятга хэмээв.

23 Ийнхүү Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад дуулгав. Гэвч Давид—Би ядуу хүн бөгөөд дорд гаралтай болохоор хааны хүргэн болох нь хялбар зүйл гэж та нар санаж байна уу? гэв.

24 Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэн билээ.