3 Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.
4 Ионатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж, өөрийн хуяг дуулгыг илд, нум сум, бүс зэргийн хамт Давидад өгөв.
5 Ийнхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж, ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын ч таалалд нийцжээ.
6 Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэмсэг барин Саул хааныг угтав.
7 Эмэгтэйчүүд хөгжим тоглон,—Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав.
8 Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан,—Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ.
9 Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов.