1 Самуел 18:6-12 АБ2004

6 Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэмсэг барин Саул хааныг угтав.

7 Эмэгтэйчүүд хөгжим тоглон,—Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав.

8 Тэгэхэд энэ үг Саулын дургүйг хүргэсэн тул тэр ихэд уурлан,—Тэд Давидад түмийг хамааруулж, надад мянгыг өгөв. Одоо түүнд хаанчлал л дутуу байна уу? хэмээн хэлжээ.

9 Тэр өдрөөс хойш Саул Давидыг сэжиглэн харах болов.

10 Дараа өдөр нь Бурханаас ирсэн муу сүнс Саул уруу хүчтэй дайрч, Давид урьдын адил ятгаа гартаа авч тоглох мөчид тэр гэр дотроо солиоров. Саулын гарт жад байлаа.

11 Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод тэр жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа зайлав.

12 Саул Давидаас айж байв. Учир нь ЭЗЭН Саулаас салж, Давидтай хамт байв.