1 Самуел 19:7-13 АБ2004

7 Тэгээд Ионатан Давидыг дуудан, эдгээр бүх үгийг түүнд мэдүүлэв. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.

8 Дахин дайн эхлэхэд Давид явж, филистчүүдтэй тулалдан, тэднийг ихээр хядсанд тэд Давидаас зугтав.

9 Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараараа босоо ятгаар тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав.

10 Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас биеэ зайлуулсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.

11 Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн, түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэж байв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад—Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэв.

12 Ийнхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад зугтаж, зайлав.

13 Михал гэрийн шүтээнийг авч, түүнийг орон дээр тавьж, толгой дээр нь хэдэн ямааны үс тавин, түүнийг хувцсаараа бүтээв.