1 Дараа нь Ханна залбиран,—Миний зүрх ЭЗЭНд баярлана.Би Таны авралд баясдаг учирминий ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж,эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө.
2 ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй.Үнэхээр Тан шиг хэн ч үгүй,мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй.
3 Ихэд бардамнан бүү онгирогтун.Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун.Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөдТэрээр үйлсийг дэнсэлнэ.
4 Хүчтэний нум хугарч,харин дорой нь хүчийг агсана.
5 Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж,харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ.Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж,харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.