1 Самуел 2:22-28 АБ2004

22 Ели их настай болжээ. Өөрийн хөвгүүд нь бүх Израильд юу үйлдэж байгааг, бас хурлын майхны үүдэнд үйлчлэгч эмстэй тэд хэрхэн унтдаг тухай Ели сонсов.

23 Тэрээр хөвгүүддээ—Та нар ийм хэрэг буюу эдгээр бүх ардуудаас сонсож байгаа муу ёрын хэргийг юунд үйлдэнэ вэ?

24 Хүүхдүүд минь, ингэж болохгүй. ЭЗЭНий хүмүүсийн дунд тархаж буй, надад сонсогдсон мэдээ нь сайн юм огт биш.

25 Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН тэднийг үхүүлэх гэж байв.

26 Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, ЭЗЭНд болон хүмүүст хайрлагдав.

27 Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд—ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?

28 Миний тахилч нар байж Миний тахилын ширээнд очиж, утлагыг шатааж, Миний өмнө ефодыг өмсүүлэхийн тулд Би Израилийн хамаг овгуудаас тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн галаар өргөдөг бүх өргөлүүдийг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?