14 Би амьд хэвээр байвал намайг үхүүлэхгүй байлгахаар ЭЗЭНий хайр энэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү?
15 ЭЗЭН Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд салгахгүй байх болтугай хэмээн өгүүлэв.
16 Ионатан Давидын гэртэй гэрээ байгуулаад—ЭЗЭН Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай! гэв.
17 Ионатан Давидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ.
18 Ионатан Давидад—Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно.
19 Гурван өдөр болоход чи гарч яван, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун.
20 Би бай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина.