1 Самуел 20:18-24 АБ2004

18 Ионатан Давидад—Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно.

19 Гурван өдөр болоход чи гарч яван, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун.

20 Би бай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина.

21 Би нэгэн хөвгүүнийг явуулж, “Явж, сумнуудыг олж ир” гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан “Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир” гэж хэлбэл, чи гарч ирээрэй. Учир нь ЭЗЭНий амьд буйгаар тангараглая, чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй.

22 Харин хэрэв би залууд “Хар, сум чиний цаад талд байна” гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна.

23 Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, ЭЗЭН чи бид хоёрын хооронд мөнхөд байна гэж хэлэв.

24 Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход, хаан зоогийн ширээнд суулаа.