1 Самуел 20:22-28 АБ2004

22 Харин хэрэв би залууд “Хар, сум чиний цаад талд байна” гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна.

23 Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, ЭЗЭН чи бид хоёрын хооронд мөнхөд байна гэж хэлэв.

24 Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход, хаан зоогийн ширээнд суулаа.

25 Хаан заншил ёсоороо хананы дэргэд өөрийн суудалдаа суув. Ионатан босож, Абнер Саулын хажууд суусан ба Давидын суудал хоосон байв.

26 Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр—Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ.

27 Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас—Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув.

28 Тэгэхэд Ионатан Саулд—Давид Бетлехем уруу явахаар надаас ихэд гуйсан юм.