1 Самуел 20:32-38 АБ2004

32 Харин Ионатан эцэг Саулдаа хариулан,—Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв.

33 Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.

34 Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв.

35 Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзохоор хээр тал уруу гарч явав.

36 Тэр хөвгүүнд—Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив.

37 Ионатаны сум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан,—Сум чиний цаана чинь байна хэмээн хашхиран өгүүлэв.

38 Ионатан хөвгүүний араас дуудаж—Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв.