1 Самуел 20:36-42 АБ2004

36 Тэр хөвгүүнд—Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив.

37 Ионатаны сум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан,—Сум чиний цаана чинь байна хэмээн хашхиран өгүүлэв.

38 Ионатан хөвгүүний араас дуудаж—Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв.

39 Гэвч хөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Ионатан, Давид хоёр л учрыг мэдэж байлаа.

40 Ионатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч—Үүнийг хот уруу авч яв гэж өгүүлэв.

41 Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.

42 Ионатан Давидад—Тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай” хэмээн өгүүлж ЭЗЭНий нэрээр бие биедээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцаж явжээ.